Нийслэлийн өвөлжилт өнгөрүүлсэн дүн, 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай

2012-05-09 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “д”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тустус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүдийн 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, өвөлжилт өнгөрүүлсэн дүн, сүүлийн 4 жилийн өвөлжилт өнгөрүүлсэн нэгдсэн дүнг хэлэлцээд өвөлжилтийг өнгөрүүлэхэд дүүрэг, мэргэжлийн байгууллагууд хамтын хүч чармайлтаар хангалттай сайн ажилласан гэж дүгнэсүгэй.
  2. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангах, өвөлжилтийг амжилттай даван туулахад идэвхи санаачилгатай ажилласан хавсралтад дурдагдсан байгууллага, ажилтнуудыг шагнахад зориулах 15,0 сая /арван таван сая/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
  3. Нийслэлд 2012 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө гарган ажлаа зохион байгуулж, биелэлтийг 2012 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн хангуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар, холбогдох байгуулагуудын дарга, удирдлагуудад даалгасугай.
  4. Засварын хугацаанд ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, түр зогсолтын графикт хугацааг чанд мөрдөн ажиллахыг “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК /Д.Бямба-Очир/, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /Ч.Саранжав/, Ус сувгийн удирдах газар /Б.Пүрэвжав/, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /Д.Дашзэвэг/ болон бусад инженерийн хангамжийн байгууллагуудад үүрэг болгосугай.
  5. Хотын захын орон сууц, төсөвт байгууллагуудыг дулаанаар хангадаг халаалтын зуухнуудын шинэчлэл, засварын ажлыг хугацаанд нь гүйцэтгүүлж, нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар, Боловсролын газар /Т.Ням-Очир/, Эрүүл мэндийн газар /С.Туул/, Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар /Б.Ган-Очир/-т тус тус даалгасугай.
  6. Барилга, нийтийн зориулалттай орон сууцны дээвэр, хашлага хийцийг дулаалах, цонх, хаалгыг шинэчлэх замаар эрчим хүчийг хэмнэж, дулааны алдагдлыг бууруулан тав, тухтай ажиллаж, амьдрах орчин бүрдүүлэхийг нийт байгууллагын удирдлага, “Сууц Өмчлөгчдийн Холбоо”-дод зөвлөж, нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг дүүрэг, хорооны Засаг дарга нар, Сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөл /Б.Жигжид/-д даалгасугай.
  7. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын автобус, троллейбусны парк шинэчлэл, засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулж, иргэдэд үйлчлэх тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангахыг Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/-т даалгасугай.
  8. Өөрийн өмчлөл болон эзэмшлийн ус, дулаан, холбоо, ариутгах татуургын шугам сүлжээний худаг, тагны бүрэн бүтэн байдлыг хариуцан эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрт шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллахыг нийт барилга, байгууламж өмчлөгч, эзэмшигч болон инженерийн хангамжийн байгууллагын удирдлагуудад, байнга хяналт тавьж ажиллахыг дүүрэг, хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  9. Барилга, байгууламжийн халаалтын дотор системийн угаалга, цэвэрлэгээг нормативт хугацаанд нь мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, шаардлагатай тохиолдолд шинэчлэхийг нийт барилга, байгууламж өмчлөгч, эзэмшигч, “Сууц Өмчлөгчдийн Холбоо”-дод, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК /Д.Бямба-Очир/, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /Д.Дашзэвэг/-т тус тус үүрэг болгосугай.
  10. Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалт болон Цэвэр агаарын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа усан халаалтын зуухны шинэчлэлт, халаалтын зуухны хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох ажпыг шуурхай зохицуулан цаг хугацаанд нь гүйцэтгүүлэхийг Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, Захирагчийн Ажлын Албаны Инженерийн байгууламжийн хэлтэс /Л.Алтангэрэл/-д тус тус үүрэг болгосугай.
  11. Гэр хорооллын айл өрхийг утаагүй түлш, зуухаар ханган бүсчлэлийг шинэчлэн тогтоож мөрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Агаарын чанарын алба /Л.Мөнхцог/, Дүүргүүдийн засаг дарга нарт үүрэг болгосугай.
  12. Нийслэлийн 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор ажлын явц, ололт, дутагдлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран мэдээлж, сурталчлахыг Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд үүрэг болгосугай.
  13. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн засаг даргын орлогч Д.Ганболд, Нийслэлийн Өвөлжилтийн бэлтгэл хангуулах комисс /Ч.Бат/-т даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 09-ны өдрийн
309 дүгээр захирамжийн хавсралт

ӨВӨЛЖИЛТ ӨНГӨРҮҮЛЭХЭД ИДЭВХ ЗҮТГЭЛ ГАРГАЖ
АЖИЛЛАСАН ШАГНАГДАХ БАЙГУУЛЛАГА, АЖИЛТНУУД

 

Байгууллагын нэр

Мөнгөн дүн /мян.төг/

1

2

3

1.

Ус сувгийн удирдах газар

2000,0

2.

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар

2000,0

3.

Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК

2000,0

4.

Халаалтын зуухны ашиглалт зохицуулалтын газар

1000,0

5.

Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

1000,0

6.

Дулааны цахилгаан станц-3 ТӨХК

1000,0

7.

Дулааны цахилгаан станц-4 ТӨХК

1000,0

8.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

1000,0

9.

Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл

1000,0

10.

Сүхбаатар дүүргийн Тохижилт үйлчилгээний компани

1000,0

 

Дүн

13000,0

Ажилтнуудын нэрс:

 

Нэр

Байгууллагын нэр, албан тушаал

Мөнгөн дүн /мян.төг/

1

2

3

4

1.

О.Болдбаатар

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Авто аж ахуй, үйлчилгээний албаны механик

100,0

2.

Л.Нямхүү

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Шуурхай зохицуулалт, горим тохируулгын албаны ажилтан

100,0

3.

С.Ганхуяг

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Ашиглалтын албаны засварчин

100,0

4.

Д.Жавхлан

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Диспетчер, холбооны албаны диспетчер инженер

100,0

5.

Б.Даваахүү

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Реле хамгаалалтын албаны монтёр

100,0

6.

М.Баярмагнай

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК- ийн Баруун түгээх төвийн кабель шугамын монтёр

100,0

 

 

 

1

2

3

4

7,

Г.Доржпалам

Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын диспетчерийн албаны дарга

100,0

8.

Т.Мягмарсүрэн

Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын Тээврийн төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн

100,0

9.

Ч.Батбаатар

Ус сувгийн удирдах газрын Зөөврийн ус хангамжийн албаны инженер

100,0

10.

Б.Улаан

Ус сувгийн удирдах газрын Орон сууц, ашиглалтын албаны инженер

100,0

11.

О.Хашхүү

Ус сувгийн удирдах газрын Ус хангамжийн албаны засварчин

100,0

12.

Е.Болдбаатар

Халаалтын Зуухны ашиглалт, зохицуулалтын газрын зуухны машинист

100,0

13.

Э.Батсайхан

Халаалтын зуухны “Хоёулаа хүү” ХХК-ийн зуухны машинист

100,0

14.

Я.Уулсанаа

Халаалтын зуухны “Ану сервис” ХХК-ийн зуухны машинист

100,0

15.

Э.Эрдэнэбулга

н

ОСНАА-н “Ашид ундрах” ХХК-ийн дуудлагын засварчин

100,0

16.

Б.Эрхэмбилэг

. ОСНАА-н “Хөх асар” ХХК-ийн хэсгийн инженер

100,0

17.

С.Сайнбаяр

ОСНАА-н “Санкомфорт” ХХК-ийн гагнуурчин

100,0

18.

Ц.Гүнээраз

ОСНАА-н “Ивэн эх” ХХК-ийн цахилгаанчин

100,0

19.

Б.Анхбаяр

Сүхбаатар дүүргийн ТҮК-ийн зам талбайн үйлчлэгч

100,0

20.

Л. Мөнхбат

Сонгинохайрхан дүүргийн ТҮК-ийн зам талбайн үйлчлэгч

100,0

 

 

ДҮН

2000,0