Хөрөнгө гаргах тухай

2012-05-04 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. "Нийслэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”, Монгол Улсын Боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөөний явц, хэрэгжилтийн талаар боловсролын байгууллагын багш, ажилтнуудад танилцуулах, санал солилцох уулзалтыг 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсугай.
  2. Уулзалтыг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахыг Нийслэлийн Боловсролын газар /Д.Ням-Очир/-т, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
  3. Санал солилцох уулзалтад шаардагдах нийт 10.000.000 /арван сая/ төгрөгийг үйл ажиллагааны зардлыг Тамгын газрын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР