Эрх шилжүүлэх тухай

2012-05-04 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 90, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 92 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Цагдаагийн хэлтэст хяналтын камер /wireless/-ийн системийн өргөтгөл /Улаанбаатар, Баянгол дүүрэг/- 300,0 /гурван зуун/ сая төгрөгийн төсөл, арга хэмжээний хэрэгжүүлэх эрхийг нийслэлийн Засаг даргаас Цагдаагийн Ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очирт шилжүүлэн, холбогдох хууль журмын дагуу зохион байгуулж, гүйцэтгэлийн мэдээ тайланг сар бүр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг үүрэг болгосугай.
  2. Эрх шилжсэн төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр санхүүжүүлэн ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар/Ц.Баасанжав/-т даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР