Үнэлгээний хороо байгуулах тухай

2012-05-04 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.1, 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Японы Нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй Олон нийтийн оролцоотойгоор гэр хорооллын бичил дэд бүтцийг хөгжүүлэх төслийн хоёр дахь шатны хүрээнд “Нийслэл хотын дүүргүүдийн төлөвлөлтийн асуудлыг боловсронгуй болгож, дүүргийн ажилтнуудыг чадавхижуулах техникийн туслалцаа үзүүлэх” ТР099673//Т5-ОР гэрээт ажпын зөвлөх компанийг шалгаруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, "Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам"-ын дагуу зөвлөх компанийг сонгон шалгаруулж, танилцуулахыг Үнэлгээний хороо (Ч. Бат)-нд даалгасугай.
  3. Зөвлөх компаний ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах Төслийг удирдах нэгж (Л.Бадамхорлоо)-д даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 04-ны өдрийн
308 дугаар захирамжийн хавсралт 

ҮНЭЛГЭЭНИИ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Дарга:                                   Ч. Бат                             Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд:                                Д.Бадруун                     Сангийн яамны Зээл, тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн (зөвшилцсөнөөр)
                                               Б.Оюунчимэг                Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн (зөвшилцсөнөөр)
                                               О.Одбаяр                      Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Хот байгуулалтын хэлтсийн дарга
                                               Ш.Шүрэнцэцэг             
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн Газар, орон сууц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн
                                               Д.Цэндсүрэн               
Төслийг удирдах нэгжийн үйл ажиллагааны менежер/ерөнхий инженер
Нарийн бичгийн
дарга:                                   Ю.Пүрэвсүрэн             
Төслийг удирдах нэгжийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн