Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-05-04 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 7/62 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 8/78 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний 3,680.0 /гурван тэрбум зургаан зуун наян сая/ сая төгрөгийн хөрөнгөнөөс 3,050.0 /гурван тэрбум тавин сая/ сая төгрөгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдод даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 04-ны өдрийн
302 дугаар захирамжийн
нэгдүгээр хавсралт 

УЛААНБААТАР ХОТЫН АГААР, ХӨРС, УСНЫ БОХИРДЛЫГ
БУУРУУЛАХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

                                                                                                                                                   /сая төг/

 

Төсөл, арга хэмжээний нэр,
хүчин чадал, байршил

Хэрэгжүүлэх
хугацаа

Төсөвт
өртөг

2012 онд санхүүжих

1

Гэр хорооллыг барилгажуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор нам даралтын халаалтын зуухнуудыг татан буулгаж төвлөрсөн дулаанд холбох

2012

1,470.0

1,470.0

2

Монгол улсын Шинжлэх ухааны академи, Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбартай хамтран “Улаанбаатар хотын агаарын бохирдлын загварчлал” төслийг хэрэгжүүлэх

2012

30.0

30.0

3

Боловруулсан түлшний шинэ үйлдвэрлэлийг дэмжих, түлшний нөөц бий болгох

2012

400.0

400.0

4

Эрчим хүчний хэмнэлттэй орчин үеийн дэвшилтэт цахилгаан халаагуурыг гэр хорооллын айл өрхөд нэвтрүүлэх

2012

300.0

300.0

5

Авто тээврийн хэрэгслийн хорт утааг бууруулагч дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх

2012

300.0

300.0

6

Гэр хорооллын айл өрхүүдэд утаа шүүгч, дулаан баригч төхөөрөмж нийлүүлэх төсөл хэрэгжүүлэх

2012

200.0

200.0

7

Агаарын чанарт хяналт-шинжилгээ хийх тоног төхөөрөмж

2012

150.0

150.0

8

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх

2012

200.0

200.0

 

ДҮН

 

3,050.0

3,050.0

 

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 04-ны өдрийн
302 дугаар захирамжийн
нэгдүгээр хавсралт 

ГҮЙЦЭТГЭГЧИЙГСОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:                                  Д.Ганболд                  Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд:                               Л.Алтангэрэл             Улаанбаатар хотын Ерөнхий инженер бөгөөд Захирагчийн ажпын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
                                              Н.Итгэл                       
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
                                              Н.Хулан                       
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
                                              Ч.Ган-Очир               
Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн
                                              Ц.Цолмон                  
Нийслэлийн Агаарын чанарын албаны ахлах мэргэжилтэн
Нарийн бичгийн
дарга:                                  Х.Галыбек                  Нийслэлийн Агаарын чанарын албаны мэргэжилтэн