Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-05-04 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 7/62 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 8/78 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний 3,680.0 /гурван тэрбум зургаан зуун наян/ сая төгрөгийн хөрөнгөнөөс 630,0 /зургаан зуун гучин/ сая төгрөгийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус, сувагт хуримтлагдсан лагийг биологийн дэвшилтэт ЕМ технологи ашиглан цэвэршүүлэх” төслийг хэрэгжүүлэхэд зарцуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.
  3. Төслийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.
  4. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат, Ус сувгийн удирдах газар /Б.Пүрэвжав/-т тус тус даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 04-ны өдрийн
301 дүгээр захирамжийн хавсралт 

ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:                                  Ч.Бат                                    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажпын албаны дарга

Гишүүд:                               Л.Алтангэрэл                      Улаанбаатар хотын Ерөнхий инженер бөгөөд Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
                                              Ю.Дэлгэрмаа                      
Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга
                                              Н.Итгэл                                
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
                                              Я.Оюунсүрэн                     
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
                                              Х.Чимгээ                             
Ус сувгийн удирдах газрын Техник бизнесийн хөгжил, хөрөнгийн удирдлагын хэлтсийн бохир ус, цэвэрлэх байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн
Нарийн бичгийн
дарга:                                  Д.Анхбат                             
Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн Усан хангамж, ариутгах татуургын асуудал хариуцсан мэргэжилтэн