Барилга эзэмшүүлж, хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл олгох тухай

2012-04-26 00:00:00

“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 26 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнөр” Цагдаагийн тасгийн эзэмшиж байсан барилгын зүүн жигүүрийн /зоорийн давхарын хамт/ 543 м2 талбайтай 98 409 319 /Ерэн найман сая дөрвөн зуун есөн мянга гурван зуун арван есөн/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилгыг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт өмч эзэмшлийн гэрээгээр эзэмшүүлж ажиллахыг Нийслэлийн Өмчийн Харилцааны газар /Ц.Баасанжав/-т даалгасугай.
  2. Дээрх барилгад хөрөнгө оруулалтын гэрээ хийж хөрөнгийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн Харилцааны газар /Ц.Баасанжав/-т үүрэг болгосугай.
  3. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 315 дугаар захирамжийн хоёр дахь заалт Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасагт дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн тасгийн барилгын 312 кв.м талбай бүхий зүүн хэсгийг /подвалийн хамт/ гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР