Барилга акталж бүртгэлээс хасах тухай

2012-04-26 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 31 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2011 оны 07-276/1804 тоот дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон “Автобуснэг” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын хөрөнгөнд бүртгэлтэй 39240400 /гучин есөн сая хоёр зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий диспетчерийн байрыг акталж, эргэлтийн бус хөрөнгийн бүртгэлээс хасахыг “Автобуснэг” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар /Г.Төмөрбаатар/-т, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус зөвшөөрсүгэй.
  2. Данснаас хасагдаж буй барилгыг буулгаж, гарсан материалыг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар худалдан борлуулахыг “Автобуснэг” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар /Г.Төмөрбаатар/-т даалгасугай.
  3. Дээрх барилгын байршил дээр Барилгын тухай хууль тогтоомжид заасан шаардлагад нийцсэн Хөдөлгөөнийг удирдах төвийн барилгыг барьж ашиглалтанд оруулан эргэлтийн бус хөрөнгөндөө бүртгэж авахыг “Автобуснэг” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар /Г.Төмөрбаатар/-т, нийслэлийн өмчид бүртгэн авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.
  4. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг-т үүрэг болгосугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР