Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай

2012-04-26 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.4 дэх заалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2002 оны А/56, 2010 оны А/67 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь :

  1. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон худалдааны төвүүд, түүхий эд бэлтгэх, хадгалах, борлуулах газрууд, бохирлогдсон нийтийн эзэмшлийн гудамж талбай, мал, амьтны хашаа, байр хэвтэр бууц, гахай шувууны аж ахуйн байр, сангасны талбайг ариутган цэвэрлэх мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн хаврын ажлыг 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, намрын ариутгал халдваргүйжүүлэлтийг 09 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд тус тус зохион байгуулсугай .
  2. Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг бүх нийтийг хамарсан ажил болгон зохион байгуулж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэхийг Дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  3. Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн сарын ажлыг нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж, нийслэл, дүүргүүдийн мал эмнэлгийн байгууллагуудыг ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисоор хангах, ажлын явц, үр дүнг нэгтгэн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Мал эмнэлэг үржлийн газарт хүргүүлж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газар /Д.Урансүрэн/-т даалгасугай.
  4. Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн ажlын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажlын алба /Ч.Бат/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР