Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил зохион байгуулах тухай

2012-04-26 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, 29.2 дахь хэсэг, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 247 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1 . Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мэдрэмтгий бүх малыг гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 6 сарын давтамжтайгаар 2 удаа, хаврын вакцинжуулалтанд төл малыг 14 хоногийн зайтай 2 удаа хамруулсугай.

2. Дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгох нь:

а/ Дүүрэг хороонд хийгдэх гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг товлогдсон хугацаанд шуурхай зохион байгуулан хэрэгжүүлэх.

б/ Энэ ажилд онцгой ач холбогдол өгч малчид, мал бүхий иргэд орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг татан оролцуулах, ажиллах хүн хүч, унаа тэрэг , шатахуун болон бусад шаардагдах зардлуудыг гарган ажиллах.

3. Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг тогтоосон хугацаанд зохион байгуулж, шаардагдах вакцин, зүү, шприцээр ханган мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажлын явцад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мал эмнэлгийн газар /Д.Урансүрэн/-т даалгасугай.

4. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Ч.Бат/, нийслэлийн Мэргэжlийн хяналтын газар /Л.Бямбасүрэн /-т тус тус үүрэг болгосугай .


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР