Контракт дүгнэх тухай

2012-04-25 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирал болон нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх журам”-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралуудтай байгуулсан контракт гэрээнийн 2011 оны биелэлт, бизнес төлөвлөгөө, тусгайлан өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэж, 2012 оны зорилтот түвшинг батлах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:

Ажлын хэсгийн
ахлагч:                                      П.Цогтбаатар                       Нийслэлийн Засаг даргын Өмч хувьчлал, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх

Ажлын хэсгийн
орлогч дарга:                          А.Түвшин                                Нийслэлийн Өмчийн харилцааны
газрын Өмчийн төлөөлөл, хувьчлалын хэлтсийн дарга

Гишүүд:                                    Ц.Ижилмөрөн                       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс
                                                   Б.Хишигбэгз                            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс
                                                   М.Энхболд                              Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хяналт, хууль зүйн хэлтсийн дарга
                                                   Л.Эрдэнэбат                          Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн
Нарийн бичгийн
дарга:                                       Т.Оюунсувд                            
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн төлөөлөл, хувьчлалын ахлах мэргэжилтэн

       2.  Контракт гэрээ дүгнэх ажпыг 2012 оны 4 дүгээр сард багтаан дуусгаж, гэрээ дүгнэсэн дүнг 2012 оны 2 дугаар улиралд багтаан холбогдох шийдвэр гаргуулан ажиллахыг Ажлын хэсэг /П.Цогтбаатар/-т үүрэг болгосугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР