Хөрөнгө шилжүүлэх тухай

2012-04-25 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын болон орон нутгийн төсөв, хандив тусламжийн хөрөнгөөр хороо, өрхийн эмнэлгийн нэгдсэн цогцолбор барилга баригдаж ашиглалтанд орж байгаатай холбоотойгоор өрхийн эмнэлгийн өмнө нь байрлаж, эзэмшиж байсан барилгуудыг хавсралтын дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад шилжүүлсүгэй.
  2. Дээрх барилгуудыг зохих журмын дагуу данс бүртгэлээсээ хасахыг өрхийн эмнэлгийн ахлагч нарт, шилжин ирж буй хөрөнгийг данс бүртгэлдээ бүртгэн авч эзэмшилт, ашиглалтыг сайжруулж ажиллахыг Нийслэлийн Өмчийн Харилцааны газар /Ц.Баасанжав/ -т даалгасугай.
  3. Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр хорооллын 21 дүгээр байрны 40 тоотын 3 өрөө бүхий орон сууцны байрыг Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөлийн балансад шилжүүлсүгэй.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
04 дүгээр сарын 25-ны өдрийн
281 дугаар захирамжийн хавсралт

ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН БАЛАНСАД БҮРТГЭХ
ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН БАЙРНУУДЫН ЖАГСААЛТ

 

Дүүргийн
нэрс

Өрхийн эмнэлэг

Хуучин өрхийн эмнэлгийн
байрны байршил

Одоогийн
ашиглалт

Сонгино-

Хайрхан

дүүрэг

Энхийн өргөө

7-р хороо Баянхошууны 10-41 /Монгол Керамик үйлдвэрийн дэргэд/

Энхийн өргөө" ө/э чийрэгжүүлэлтийн чиглэлээр ашиглаж байгаа

Хуучин 25 дугаар хорооны өрхийн эмнэлэг

25-р хороо.Толгойтын зүүн салааны хуучин эцэст байрлах 1 давхар дан барилга

60м2 талбайтай. Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв" ТББ Номын төв-ийн зориулалтаар НӨХГ- тай түрээсийн гэрээ хийсэн.

Хан-Уул

дүүрэг

Манал үйлс

5-р хороо Яармаг 2-р буудал, төв замын ард, айлууд дунд

Ашиглалтгүй байгаа

Био-Асралт

12-р хороо Биокомбинат 10-р сургуулийн хажууд

Энэрэл, Нэгүүсэл, Оюунбилэгийн "Миний Төв"-нь Бурхан шашны хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа

Сүхбаатар

дүүрэг

Гүн мэдрэмж

15-р хороо. 34-15 гудамж 1 давхар дан барилга

НӨХГ-тай түрээсийн гэрээтэй

Баянзүрх

дүүрэг

Маранта /онч мэргэн/

24-р хороо Шинэ цогцолборын дэргэд /Газарчин дээд сургуулийн дэргэд/

БЗД.УЗН, 19,24-р хорооны МАН-ын үүр байрлаж байгаа

Оч мандах

13-р хороо 55-р сургуулийн зүүн урд талд

Ашиглалтгүй байгаа

Амгалан

итгэхүй

12-р хороо Жанжин клубын зүүн урд талд байрлах дан барилга

Ашиглалтгүй байгаа

Цэдэн-Эрдэнэ

15-хороо Бөхийн өргөөний дэргэд байрлах

3-р сард суларна.

 

 

 

 

Усан түрүү

15-р хороо.4-р хороололын 21-рбайр 40 тоот

Ашиглалтгүй байгаа

 

Итгэл угтахуй

12-р хороо 5Б байрны 2-р орц 37-38 тоот, 39-40 тоот

"Итгэл угтах" өрхийн эмнэлэг, Бичил манал өрхийн эмнэлэгүүд байрлаж байгаа

Баянгол

Их амгалан

9-р хороо 3-р хороололын эцэст Горкийн 5-90

69 м2

талбайтай.ХБИргэдийн нийгмийн идэвхийг дээшлүүлэх амижиргааг дэмжих төв" ТББ сургалтын зориулалтаар 2010 оноос НӨХГ-тай түрээсийн гэрээтэй.

дүүрэг

Учирахуй /хороо өрхийн эмнэлэг/

1-р хороо Ган зам зочид буудлын баруун талд 49-р байрны дэргэд

Төмөр замын Цагдаагийн тасаг орсон

 

Ангирмаа

3-р хороо 73-р сургуулийн дэргэд 1 давхар дан барилга

БГД-ийн Агаарын чанарын тасаг

 

Дэшигдун

5-р хороо 10-р хороол- лын 45-р байрны 2-р орц

БГД-ийн ЗД-н шийдвэрээр Цагдаагийн хэсэг нь орсон

 

Шар дэгд

19-р хороо 47-р сургуулийн дэргэд дан барилга

БГД-ийн спорт хороо байрлаж байгаа

 

Угтахуй

4-р хороо

1-р сард шинэ цогцолбор

 

ашиглалтанд орсон ашиглалтгүй байгаа.