Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-04-25 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 8/69 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрсний болон саарал усыг эргүүлэн ашиглах 3,0 /гурван/ тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
04 дүгээр сарын 25-ны өдрийн
278 дугаар захирамжийн
нэгдүгээр хавсралт

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖИХ
ХӨРСНИЙ БОЛОН СААРАЛ УСЫГ ЭРГҮҮЛЭН АШИГЛАХ
ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

 

Төсөл, арга хэмжээний нэр,
хүч чадал, байршил

Хугацаа

Төсөвт
өртөг

1

Гэр хороололд хөрсний ус ашиглах бичил төв, усан хангамж, ариутгах татуургын бие даасан дэд бүтэц байгуулах /СБД/

2012

2,200.0

2

Саппорагийн тойргоос Таван шарын уулзвар хүртлэх замын голын ногоон байгууламжийн усалгааны систем, Баруун хэсгийн хөрсний ус доошлуулах насос станцаас бетон хийц эдлэлийн үйлдвэрүүдэд техникийн ус өгөх шугам татах, тоног төхөөрөмж авах

2012

300.0

3

“Улаанбаатар хотод хөрсний ус ашиглах” ТЭЗҮ боловсруулах судалгааны ажлын үргэлжлэл /Хотын баруун хэсэг Сонгино хайрхан дүүрэг/

2012

500,0

 

ДҮН

 

3,000.0

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
04 дүгээр сарын 25-ны өдрийн
278 дугаар захирамжийн
хоёрдугаар хавсралт 

ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:                                       Ч.Бат                             Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд:                                    Л.Алтангэрэл               Улаанбаатар хотын Ерөнхий инженер бөгөөд Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
                                                   Э.Ганхүү                      
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
                                                   Д.Дашзэвэг                  
Орон сууц нийтийн аж ахуйн газрын дарга
                                                   Б.Баатархуяг              
Ус сувгийн удирдах газрын дэд дарга, ерөнхий инженер
                                                   Ц.Цацрал                    
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга инженер, архитектурын сургуулийн ахлах багш /зөвшилцсөнөөр/
                                                   Ж.Даваацэрэн             
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга инженер, архитектурын сургуулийн ахлах багш /зөвшилцсөнөөр/
                                                   Т.Чимэд-Очир            
Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн
Нарийн бичгийн
дарга:                                       Д.Дэлгэрмаа               
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер