Хөрөнгө бүртгэх тухай

2012-04-25 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 29 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2010-2011 онд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж ашиглалтад орсон 226 431 559 /Хоёр зуун хорин зургаан сая дөрвөн зуун гучин нэгэн мянга таван зуун тавин есөн/ төгрөгийн өртөг бүхий 8 хүний халуун усны барилгыг дүүргийн өмчид бүртгэн авахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга /Ж.Ганхуяг/-д даалгасугай.
  2. Шинээр бүртгэгдсэн барилгын эзэмшилт, ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т үүрэг болгосугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР