Үнэлгээний хороо байгуулах тухай

2012-04-20 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.1, 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих Улаанбаатар хотын Цэвэр агаар төслийн хүрээнд “Улаанбаатар хотын ногоон байгууламжид хөрөнгө оруулалт хийх ажлын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах CPLG-01” гэрээт ажлын зөвлөх компанийг шалгаруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, "Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам"-ын дагуу зөвлөх компанийг сонгон шалгаруулж, танилцуулахыг Үнэлгээний хороо (Ю. Дэлгэрмаа)-д даалгасугай.
  3. Зөвлөх компаний ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах Төслийг удирдах нэгж (Л.Бадамхорлоо)-д даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
041 дүгээр сарын 20-ны өдрийн
275 дугаар захирамжийн хавсралт

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Дарга:                                     Ю. Дэлгэрмаа                      Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга

Гишүүд:                                  З.Мөнх-Оргил                       Сангийн яамны Зээл, тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн (зөвшилцсөнөөр)
                                                 Х.Бат-Эрдэнэ                       
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
                                                 Ц.Цолмон                             
Нийслэлийн Агаарын чанарын албаны ахлах мэргэжилтэн
                                                 Н.Батсүх                               
Захирагчийн ажлын албаны Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн
                                                 М.Энхбаяр                           
Төслийг удирдах нэгжийн худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн

Нарийн бичгийн
дарга                                      Ю. Пүрэвсүрэн                     Төслийг удирдах нэгжийн худалдан авах дарга ажиллагааны мэргэжилтэн