Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2012-04-19 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 150 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 8/74 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2011 оны 07-04/153 дугаар актаар ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн 779 777 200 /долоон зуун далан есөн сая долоон зуун далан долоон мянга хоёр зуун/ төгрөгийг бүртгэлийн үнэ бүхий барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т үүрэг болгосугай.
  2. Данснаас хасагдаж буй хөрөнгийг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлж, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т даалгасугай.
  3. Данснаас хасагдаж буй хөрөнгийг үнэлгээний дагуу худалдаж худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхийг Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв /Д.Чухал/-д үүрэг болгосугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР