Хөрөнгө бүртгэх тухай

2012-04-19 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 28 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан нийт 1 257 739 706 /нэг тэрбум хоёр зуун тавин долоон сая долоон зуун гучин есөн мянга долооон зуун зургаан/ төгрөгийн өртөг бүхий Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн хавсралтанд дурдсан 2 барилга байгууламжийг тухайн дүүргийн өмчид шилжүүлэн бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т зөвшөөрсүгэй.
  2. Дээрх барилга байгууламжуудын эд хөрөнгийг хүлээн авч, эзэмшилт ашиглалтыг хариуцан гэрээ байгуулж ажиллахыг Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  3. Шинээр бий болсон хөрөнгийн эзэмшилт, ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
04 дүгээр сарын 19-ны өдрийн
265 дугаар захирамжийн хавсралт

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР ДҮҮРГИЙН ӨМЧИД
БҮРТГЭХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ

 

д/д

Барилга
байгууламжийн нэр

Байршил

Ашиглалтанд орсон он

Бүртгэлийн үнэ, төгрөгөөр

Эзэмшигч
байгууллага

Баянзүрх дүүрэг

1

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга

БЗД 8-р хороо

2011

496 023 982

БЗД-ийн

здтг

Сүхбаатар дүүрэг

2

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга

СБД 13-р хороо

2012

761 715 724

СБД-ийн

здтг

 

Нийт дүн

 

 

1 257 739 706