Хөрөнгө гаргах тухай

2012-04-18 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

  1. “Эрүүл хот, дүүрэг, сум, ажлын байр” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчлах зорилгоор нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахыг Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-д даалгасугай.
  2. Нэгдсэн арга хэмжээнд шаардагдах 20.461.000 /хорин сая дөрвөн зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг Төсөл хөтөлбөрийн зардлаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
  3. Гүйцэтгэлд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын хэсэг /Ч.Бат/-т даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР