Эрх шилжүүлэх тухай

2012-04-12 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Хан-Уул дүүргийн бүтээн байгуулалт, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, ногоон байгууламж, биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн талбай тохижуулах ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  2. Захирамжаар батлагдсан хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт шилжүүлэн, тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т даалгасугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
04 дүгээр сарын 12-ны өдрийн
256 дугаар захирамжийн хавсралт

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, НИЙТИЙН
ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ ТАЛБАЙН ТОХИЖИЛТ,
НОГООН БАЙГУУЛАМЖ, БИЕИЙН ТАМИР, СПОРТ,
ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН ТАЛБАЙ ТОХИЖУУЛАХ
АЖЛЫН ЖАГСААЛТ

 

Тохижилт хийгдэх байршил

Төсөвт
өртөг

 

1. Хүүхдийн тоглоомын талбай шинээр байгуулах

 

1

Хүүхдийн тоглоомын талбай байгуулах /ХУД, 7-р хороо, Яармагийн автобусны буудлын ар талд/

26.4

2

Хүүхдийн тоглоомын талбай байгуулах /ХУД, 8-р хороо, 118-р сургуулийн орчимд/

63.7

3

Хүүхдийн тоглоомын талбай байгуулах /ХУД, 1-р хороо, 19-р хороолол, 40, 41, 42 дугаар байрны дунд/

47.9

4

Хүүхдийн тоглоомын талбай байгуулах /ХУД, 1-р хороо, 120 мянгатын 4-5 дугаар байрны дунд/

27.0

 

Дүн

165.0

 

2. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил

 

5

Цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулах /ХУД, 2 -р хороо, Хивсний 33 дугаар байрны зүүн талд/

39.0

6

Цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулах /ХУД, 3-р хороо, 19-р хорооллын 7-р байрны арын талбайд/

42.9

7

Цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулах /ХУД, 4-р хороо, 12 дугаар цэцэрлэгийн урд/

49.5

8

Цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулах /ХУД, 5-р хороо, 29, 71 дүгээр цэцэрлэгийн урд талбай

47.7

9

Цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулах /ХУД, 7-р хороо, цэцээ гүн цогцолборын талбай/

46.6

10

Цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулах /ХУД, 10-р хороо, Цорс буянт, компаний баруун талд/

68.8

11

Цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулах /ХУД, 12-р хороо, 38.39 -р байрны зүүн талд/

41.0

 

 

 

12

Цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулах /ХУД, 13-р хороо 7-р хэсгийн 22-ын "Г, В" хашааны урд талд/

43.5

13

Цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулах /ХУД, 14-р хорооны байрны зүүн талд /

46.3

14

Цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулах /ХУД,15-р хороо, ХУД-ын 25,38-р байрны хажууд/

35.6

15

Цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулах /ХУД,15-р хороо, Төрийн талбайтай гурвалжин талбайд/

46.7

 

Дүн

507.6

 

БУСАД ТОХИЖИЛТЫН АЖИЛ

 

16

Автомашины зогсоол, авто замын ажил /ХУД, 1-р хороо, 5-р байрны урд талын дэд стнцын зүүн талд/

35.4

17

Усан оргилуур байгуулах ажил /ХУД, 2-р хороо, Жаргалант үйлчилгээний төв/

74.8

18

Ус зайлуулах суваг шинээр хийх /ХУД, 10-р хороо, Нисэхийн 7, 2-р байр, цорс буянт ХХК-ний урд талд/

27.7

19

Явган хүний замын ажил /ХУД, 15-р хороо, 120-ын автобусны буудлаас Орон сууцны хороолол хүртэл/

39.1

20

Явган хүний зам шинээр тавих /ХУД, 7-р хороо, Яармагийн уулзвараас шинэ эцсийн буудал/ хүртэл замын дагуу/

71.1

21

Гэрэлтүүлгийн ажил /ХУД, 15-р хороо, 120-ын автобусны буудлаас Орон сууцны хороолол хүртэл/

49.3

22

Тохижилтын ажил /ХУД, 1-р хороо, Пийс зочид буудлын урд талын талбай/

41.0

23

Тохижилтын ажил /ХУД, 2-р хороо, 18-р байрны арын уулзвараас 52-р сургуулийн арын уулзвар

245.8

24

Тохижилтын ажил /ХУД, 2-р хороо, 72-р цэцэрлэгийн зүүн талын талбай

35.3

25

Тохижилтын ажил /ХУД,1-р хороо, Чимид-Осорын гудамжны дагуух талбай

290.9

 

 

910.4

 

Нийт

1,583.0