Эрх шилжүүлэх тухай

2012-04-12 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

  1. Нийслэлийн төсвөөс 2012 онд санхүүжин, хэрэгжих Туул голд минж нутагшуулах 491,100,000 /дөрвөн зуун ерэн нэгэн сая нэг зуун мянган/ төгрөгийн төслийн ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Байгаль Хамгаалах газар /Ю.Дэлгэрмаа/ - т даалгасугай.
  2. Төслийн ажлыг Туул, Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, Туул голд минж нутагшуулах зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, төслөөр бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/ нарт даалгасугай.
  3. Төслийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдод үүрэг болгосугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР