Үндэсний болон нийслэлийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай

2012-04-12 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Иргэдийн оролцоо- өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх үндэсний болон нийслэлийн дэд хөтөлбөрийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  2. Төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажпыг холбогдох хууль, журмын дагуу гэрээ байгуулан зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.
  3. Хөтөлбөрийг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтэс /Г.Нандинжаргал/, Нийгмийн хөгжпийн хэлтэс/М.Отгонбаяр/-т тус тус даалгасугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс/Ш.Наран/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
04 дүгээр сарын 12-ны өдрийн
252 дугаар захирамжийн хавсралт

Иргэдийн оролцоо- өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд
Төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүулэх үндэсний болон
нийслэлийн дэд хөтөлбөрийн жагсаалт

 

Хөтөлбөрийн нэр

2012 онд санхүүжих /Сая төг/

Хэрэгжүүлэх
байгууллага

А

1

2

3

1

Монгол улсад Хүний эрхийг

хангах үндэсний хөтөлбөр

10.0

“Биет бус хөрөнгийн бүртгэлийн төв” ТББ

 

 

5.0

“Олон нийтэд хууль зүйн туслалцаа үзүүлэх төв" ТББ

 

 

10.0

Улаанбаатар хотын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо

 

 

15.0

Diamond press club” ТББ

2

Архидан согтуурахтай тэмцэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр

5.0

Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлэг

 

 

5.0

Монголын Эрэгтэйчүүдийн холбоо

 

 

3.0

“Нандин сэтгэл асрамж” ТББ

3

Нийслэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд хөтөлбөр

5.0

“Улаанбаатар хотын Жижиг дунд үйлдвэрүүдийн холбоо” ТББ

 

 

10.0

Монголын Ажил олгогч эздийн холбоо

 

 

5.0

Монголын худалдаа, эд хэрэглэгчийн хоршооллын төв холбоо

4

Ногоон хэрэм үндэсний хөтөлбөр

5.0

“Хичээнгүй хүмүүс” ТББ

 

 

15.0

“Монгол эрмэлзэл” ТББ

 

 

3.0

“Чулуун цахирмаа” цэцэрлэгчдийн нийгэмлэгТББ

 

 

 

5

Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр

5.0

“Агаар орчны бохирдол судлах төв” ТББ

 

5.0

“Эрүүл мэндийг дэмжигч иргэдийн Зуунтай холбоо” ТББ

6

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр

5.0

“Тэргэнцэртэй иргэдийн холбоо”

 

 

3.0

“Адил хүртээмж” ТББ

 

 

3.0

“Соёл ундрах” ТББ

 

 

5.0

“Увдис” төв Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ

 

 

5.0

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо

 

 

5.0

Саажилттай хүүхдийн эрх ашгийг хамгаалах төв ТББ

 

 

5.0

Хэлгүй дүлий иргэдийн холбоо

7

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр

5.0

Монголын мэргэжлийн нийгмийн ажилтны нийгэмлэг

 

5.0

10.0

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг үндэсний сүлжээ ТББ Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн зөвлөл

 

 

5.0

“Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах төв” ТББ

8

Өсвөр үе залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр

5.0

“Амьд соёл” ТББ

 

 

10.0

“Бахархалт соёл” ТББ

 

 

20.0

Монголын усан спортын клуб

 

 

5.0

Монголын сургуулиас гадуурх сургалтын “sunrise” холбоо

 

 

3.0

Монголын буддын шашинт оюутны холбоо

 

 

5.0

Мансуурлын эсрэг үндэсний төв

9

“Боловсрол” үндэсний хөтөлбөр

5.0

“ЭХЛЭЛ-АОМ” ТББ

 

 

5.0

Монголын боловсролын ахмад удирдах ажилтны холбоо

 

 

 

 

 

15.0

Эрдэмтэн эмэгтэйчүүдийн холбоо

10

“Эрүүл хот, дүүрэг, сум,ажлын байр” үндэсний хөтөлбөр

20.0

Эрүүл хотуудын монголын холбоо

 

 

50.0

Нийслэлийн нутгийн зөвлөл

 

 

30.0

Монголын зохиолчдын эвлэл

 

 

20.0

Монголын Философийн холбоо

 

 

30.0

“Шинэ зууны Улаанбаатар” ТББ

 

 

5.0

“Татварт иргэний хяналт” ТББ

11

Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр

10.0

5.0

Монголын сүрьеэтэй тэмцэх нэгдсэн холбоо ТББ

Монголын донорын холбоо

12

Нийслэлийн хүмүүнлэгийн хөтөлбөр

10.0

Нийслэлийн Улаан Загалмайн Хороо

13

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааны дэд хөтөлбөр

10.0

Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг

 

ДҮН

425.0