Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, ӨЭМТ-ийн дарга нартай гэрээ байгууллаа

2017-01-31 09:41:19

Төсвийн тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч Ж.Эрдэнэбат 26 сургуулийн захирал, 54 цэцэрлэгийн эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ байгууллаа. Мөн 16 өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай гүйцэтгэлийн гурвалсан гэрээг байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан юм гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.