Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-04-12 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 32 дугаар тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 13 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Баянгол хөгжил хөтөлбөрийн хөрөнгөнөөс 700.0 /долоон зуун/ сая төгрөгөөр хэрэгжүүлэх Баянгол дүүргийн иргэдийн өрхийн хөгжпийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмж нийлүүлэх ажпын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
04 дүгээр сарын 12-ны өдрийн
247 дугаар захирамжийн хавсралт

ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:                                   Ц.Цогзолмаа                  Нийслэлийн Засагдаргын орлогч

Гишүүд:                                Д.Бямбасайхан             Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
                                   М.Намсрайхүү         
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хогжлийн хэлтсийн мэргэжилтэн
                                   Я.Эрдэнэсайхан      
“Боловсрол сан” Төрийн байгууллагын гишүүн
Нарийн бичгийн
дарга:                          Н.Хулан                    Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн