Салбар зөвлөл байгуулах тухай

2012-04-09 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг , Эрүүл мэндийн сайдын 2011 оны “Дүрэм батлах тухай” 349 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

  1. Эрүүл мэндийн чанарын хяналтын Нийслэлийн салбар зөвлөлийн бүрэлдхүүнийг нэгдүгээр, үйл ажиллагааны дүрмийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Эрүүл мэндийн чанарын хяналтын салбар зөвлөлийн тайланг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн чанарын хяналтын төв зөвлөлд хүргүүлж ажиллахыг Нийслэлийн салбар зөвлөлийн дарга /С.Туулд/-д үүрэг болгосугай.
  3. Эрүүл мэндийн чанарын хяналтын Нийслэлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжпийн хэлтэс/ М,Отгонбаяр/-т даалгасугай.
  4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 572 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн засаг даргын 2012 оны
04 дүгээр сарын 09-ны өдрийн
240 дүгээр захирамжийн
нэгдүгээр хавсралт

Эрүүл мэндийн чанарын хяналтын Нийслэлийн салбар
  зөвлөлийн бүрэлдэхүүн

Дарга:                                 С.Туул                      Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга

Гишүүд:                              Р.Ягаанцэцэг -       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн 
                                             Б.Оюунцэцэг-         Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч
                                             С.Тойвгоо -             Нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга /зөвшилцсөнөөр /

                                             Ж.Энхбаяр -           Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн Эм, эмнэлгийн хэрэгсэлийн хангамж, эмийн сангуудын үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
                                             Б.Цолмон -             Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Мэдээлэл, хяналт
шинжилгээ, үнэлгээний хэлтсийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн
Нарийн бичгийн
дарга:                                 
Л.Зэндмаа -            Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн Эмнэлгийн тусламжийн чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
04 дүгээр сарын 09-ны өдрийн
240 дүгээр захирамжийн
хоёрдугаар хавсралт

Эрүүл мэндийн чанарын хяналтын Нийслэлийн салбар зөвлөлийн
үйл ажиллагааны дүрэм

 

Нэг. Ерөнхий зүйл


1.1. Эрүүл мэндийн чанарын хяналтын Нийслэлийн салбар зөвлөл / цаашид салбар зөвлөл гэх / нь орон нутгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоог хангах, удирдан зохион байгуулах, чанарыг тасралтгүй сайжруулах арга замыг тодорхойлох, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, хамтрагч талуудын уялдаа холбоог хангах арга хэмжээг хариуцан хэрэгжүүлнэ.


Хоёр. Салбар зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт


2.1. Салбар зөвлөл нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд байгуулагдан нийслэлийн хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжруулах үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулах орон тооны бус зөвлөл байна.

2.2. Салбар зөвлөлийн ажлын албаны үүргийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс гүйцэтгэнэ.

2.3. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр Салбар зөвлөлийн дарга баталж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

2.4. Салбар зөвлөл хурлыг ээлжит болон ээлжит бус хэлбэрээр зохион байгуулж, хэлэлцсэн асуудлаар шийдвэр гаргана.

2.5. Салбар зөвлөл нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөлтэй байна.


Гурав. Салбар зөвлөлийн баримтлах зарчим, үйл ажиллагаа


3.1. Салбар зөвлөл нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтлан ажиллана.

3.1.1. Хууль тогтоомжийг эрхэмлэн дээдлэх

3.1.2. Ил тод байх

3.1.3. Харилцан зөвшилцөх

3.1.4. Тэгш, шударга байдлыг хангах

3.2. Салбар зөвлөл нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

3.2.1. Салбар зөвлөл нь Төв зөвлөлийн үйл ажиллагаа, эрх, үүргийг үндсэн чиглэл болгон, орон нутагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын

 

 

удирдлагыг бэхжүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй ажиллана.

3.2.2. Салбар зөвлөл нь үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр баталж, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

3.2.3. Салбар зөвлөл нь тусламж, үйлчилгээний чанарын удирдлагын талаарх хууль эрхийн актууд, тусламж, үйлчилгээний стандарт, удирдамж, тушаал, зааврыг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.

3.2.4. Салбар зөвлөл нь тусламж үйлчилгээний чанарын өнөөгийн байдал, чанарыг сайжруулах, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, арилгахтай холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж холбогдох газруудад санал хүргүүлнэ.

3.2.5. Салбар зөвлөл нь эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөн туслах хяналт, шалгалтыг зохион байгуулна.

3.2.6. Салбар зөвлөл нь эрүүл мэндийн чанарын удирдлагад орчин үеийн арга, аргачлалыг нэвтрүүлэх, мэдээ мэдээллээр хангах ажлыг зохион байгуулна.

3.2.7. Салбар зөвлөл нь эрүүл мэндийн мэдээлэлд тулгуурлан сайн туршлага, алдаа зөрчил, эрсдлийн сан бий болгож, туршлага солилцох, сэрэмжлүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулна.

3.2.8. Салбар зөвлөл нь чанарын алба, багийн ажлын үр дүнг үндэслэн урамшуулах, шагнах, хариуцлага тооцох арга хэмжээг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.

3.2.9. Салбар зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд тайланг Төв зөвлөлд жил бүрийн I дүгээр улиралд багтаан хүргүүлнэ.

3.2.10. Салбар зөвлөл нь мэргэжлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахдаа Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөл, мэргэжлийн нийгэмлэгүүд, бусад төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын дэмжлэг авч хамтран ажиллана.

Дөрөв. Салбар зөвлөлийн эрх, үүрэг

Салбар зөвлөл дараах эрх эдэлнэ.

4.1.1. Салбар зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах, төлөвлөх

4.1.2. Салбар зөвлөл нь өөрийн чиг үүргийн хүрээнд хэлэлцсэн асуудлаар шийдвэр гаргах

4.1.3. Тусламж, үйлчилгээний чанарын чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас мэдээллийг гаргуулан авах

4.1.4. Цаг үеийн асуудлаар түр ажиллах комисс, ажлын хэсгийг байгуулах, түүний бүрэлдхүүн, ажлын төлөвлөгөөг батлах

4.2 Салбар зөвлөл нь дараахь үүргийг хүлээнэ.

4.2.1 Нийслэлийн эрүүл мэндийн салбарт чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоог хөгжүүлэхэд тэргүүлэх үүргийг гүйцэтгэх

4.2.2 Тусламж, үйлчилгээний чанарын чиглэлээр гарсан тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх

4.2.3 Ажлын албаны үйл ажиллагааг удирдан чиглүүлж, арга зүйгээр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих, ажлын албанаас санал болгож буй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх

4.2.4 Тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хамтрагч талуудын оролцоог хангах

4.2.5 Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын чанарын алба, багийг мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах