Эрх шилжүүлэх тухай

2012-04-05 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 32 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 445 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих нийслэлийн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Эрүүл мэндийн газар /С.Туул/-т шилжүүлэн, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
04 дүгээр сарын 05-ны өдрийн
234 дүгээр захирамжийн хавсралт

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012 ОНД САНХҮҮЖИХ НИЙСЛЭЛИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН
ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

                                                                                                                                                                /сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр,
хүч чадал, байршил

Эхлэх, дуусах
хугацаа

Төсөвт
өртөг

2012 онд санхүүжих

ХХII.З.ЗЗ

Өрхийн эмнэлгүүдийн дуудлагын түргэн тусламжийн автомашин /Улаанбаатар, Баянгол дүүрэг/

2012

60.0

60.0

XXII.3.18

Эмнэлгийн тоног төхөөрөмж, их засвар /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/

2012

50.0

50.0

 

Дүн

 

110.0

110.0