Улаанбаатар хотын цагдаагийн газар 2016 оны ажлаа иргэд, олон нийтэд тайлагналаа

2017-01-20 16:14:21

Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйл “..Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь иргэд оршин суугчдад ажлаа тайлагнах” заалтын хүрээнд Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар баталсан “ Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам” –ын дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2016 онд хэрэгжүүлсэн ажлаа Улаанбаатар хотын цагдаагийн газар иргэдэд тайлагналаа.

Тайлангийн хуралд Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Э.Ганбат, нийслэл болон бусад дүүргийн ИТХ-ын дарга, цагдаагийн хэлтсийн дарга нарын албан хаагчид нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

2016 онд Сүхбаатар дүүрэгт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оныхоос 4 хувиар буурсан дүн мэдээтэй байна.

Мөн нийслэлийн цагдаагийн газраас 2017 онд хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэлээ танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал хүсэлтийг сонслоо гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.