10.5 км авто замын нуухны цас цэвэрлэлээ

2017-01-20 15:32:58

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн А/154 дүгээр тушаалаар “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүйн тойрог хүртэлх Наадамчдын замын цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа билээ.

Уг ажлын хүрээнд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08.30-04.00 хүртэл уртасгасан цагаар ажиллаж, 10.5 км авто замын нуухны цасыг гурван ачааны машин, 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэж, 25тн цас ачиж тээвэрлэлээ гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.