Залуучуудын эрүүл мэндийг сайжруулах зорилготой болзолт уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав

2017-01-20 09:43:48

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2016 онд “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчдын эрүүл мэндэд дүгнэлт гаргахад баримтлах журам”-ын хэрэгжилтийг ханган, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулах, эмчлэн эрүүлжүүлэх чиглэлээр зарласан болзолт уралдаанд идэвх санаачлага гарган амжилтттай оролцсон хороод, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналыг нь олголоо.

Дүүргийн 12 хорооны Засаг даргын ажлын алба, Конвер өрхийн эмнэлэг нэгдүгээр байр, 16 хорооны Засаг даргын ажлын алба, Мандам өрхийн эмнэлэг хоёрдугаар байр, 13-р хорооны Засаг даргын ажлын алба, Санколл өрхийн эмнэлэг гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.

Шагналыг дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах, Тамгын газрын дарга Н.Энхболд, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж, Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа нар гардуулав гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.