Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-04-05 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 32 дугаар тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 13 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих нийслэлийн боловсролын салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журманд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012оны
04 дүгээр сарын 05-ны өдрийн
233 дугаар захирамжийн

нэгдүгээр хавсралт

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012 ОНД САНХҮҮЖИХ НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ,

АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

                                                                                                                                                              /сая төг/

 

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил

Эхлэх,

дуусах

хугацаа

Төсөвт

өртөг

2012 онд санхүүжих

XXI.1.1.185

"Нээлттэй засаглал, иргэний танхим" хөтөлбөрийн хүрээнд судалгаа шинжилгээ хийх, хороодод “Йргэний булан” нээж, иргэдийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн III үе шатыг хэрэгжүүлэх /Улаанбаатар, Баянгол ДҮҮРЭг/

2012

70.0

70.0

XXI.1.1.235

Цэцэрлэгийн барилга, 75 ор /Улаанбаатар, Налайх дүүрэг, 6 дугаар хороо, Городок/

2012

450.0

450.0

XXI.1.3.7

Боловсролын салбарын тоног төхөөрөмж, их засвар /Улаанбаатар, Баянзүрх/

2012

100.0

100.0

XXI.1.3.15

Сургуулийн тохижилт, тоног төхөөрөмж /Улаанбаатар, Баянзүрх, Мэргэжлийн сургалттай 55 дугаар сургууль/

2012

15.0

15.0

 

ДҮН

 

635.0

635.0

 

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
04 дүгээр сарын 05-ны өдрийн
233 дугаар захирамжийн

хоёрдугаар хавсралт

ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:                                        Ц.Цогзолмаа                       Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд:                                     Э.Ганхүү                               Нийслэлийн Засаг газрын Санхүү, хэлтсийн дарга
                                                    М.Отгонбаяр                        
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
                                                    Б.Ганболд                           
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжпийн хэлтсийн Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн
                                                    Э.Баярмагнай                   
Нийслэлийн Боловсролын газрын барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн
                                                    Б.Ганзориг
                           Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер
Нарийн бичгийн
дарга:                                        Н.Хулан                                 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн