“Малчдад туслах сайн санааны аян” өрнүүллээ

2017-01-20 09:25:04

Mонгол орны эдийн засгийн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын санаачилгаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг  улс орон даяар өрнүүлж байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн дүүргийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд энэхүү аяныг дэмжин хамтран ажиллахыг уриалан 2016 оны 12-р сарын 26-ны 01/2609 албан тоот хүргүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн шилдэг аж ахуйн нэг “СҮҮ” ХК нь “Малчдад туслах сайн санааны аян”-ыг дэмжин “1000 нэмнээ”, 1000 кг давс, 1000 шуудай хивэг малчиддаа бэлэглэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж “1000 нэмнээ” хандивын аяныг дэмжин малчиддаа туслахыг аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна гэж Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.