Замын хайс, хашлагыг угаав

2017-01-17 14:02:27

2017 оны 01 сарын 16-ны өдөр “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний алба  238 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуваарьт зам талбайгаа цэвэрлэж,  24 рейсээр 108 тонн цас, хог хаягдал тээвэрлэлээ.  Ногоон байгууламжийн алба 98 хүний бүрэлдэхүүтэйгээр Хувьсгалчдын гудамж, Нарны зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөөний замын нуух болон явган хүний замуудын цас  цэвэрлэж нийт 7  рейсээр   31.5 тн хог тээвэрлэв.    Бөхийн өргөөний арын өгсүүр зам, Сансарын тунель, Нарны гүүр, ЭТГүүрний зүүн талын нүхэн гарц, Чингүнжав, Ард-Аюуш, Амарсанаа, Хасбаатарын гудамжинд автомашины яндангаас үүдсэн хөлдөлтийг 1 тонн бодис цацаж  хайлуулан цэвэрлэв. Мөн төв номын сан, Энхтайваны гүүрний хайс, хашлагыг угаав гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.