Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ын тухай.

2012-03-30 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 17 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 75 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-нд тодотгол хийж боловсруулах зургийн даалгаварын дагуу “Нийслэл Улаанбаатар хотын 2030 оны хөгжлийн чиг хандлагын үзэл баримтлал”-ыг үндэслэн боловсруулсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ын зураг төслийг дэмжиж, шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсугай.
  2. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүдийн санал, дүгнэлт болон салбарын хөгжлийн улс, орон нутгийн бодлоготой нягт уялдуулан тусгаж Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамаар уламжлан Засгийн газар, Улсын Их хуралд өргөн барьж шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулахыг Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч /Б.Мөнхбаатар/-д даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР