Санхүүжилтийн эрх шилжүүлэх тухай

2012-03-30 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 62 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг. Нийслэлийн 2012 оны төсөвт батлагдсан үртсэн шахмал түлшний үйлдвэрийн үнийн зөрүүнд олгох 351,792,000 /гурван зуун тавин нэгэн сая долоон зуун ерэн хоёр мянган/ төгрөгийг ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн, батлагдсан хуваарийн дагуу хянан санхүүжүүлэхийг Нийслэлийн Агаарын чанарын алба /Д.Мөнхцог/ - д зөвшөөрсүгэй.

Хоёр. Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангаж, нийслэлийн Засаг даргын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллахыг Үртсэн шахмал түлшний үйлдвэр НӨҮГ /Х.Дарамбазар/ -т үүрэг болгосугай.

Гурав. Үртсэн шахмал түлшний үнийн зөрүүнд олгох санхүүжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/ -д үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР