Зардал гаргах тухай

2012-03-30 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь хэсэг, Засгийн газрын 2011 оны 242 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. 2012 оны 04 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Азийн Оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын II тэмцээнд оролцох баг тамирчдын бэлтгэл, сургалтын зардалд шаардагдах 5.600.000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
  2. Тэмцээнд оролцох баг тамирчдын бэлтгэл сургалтыг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, бэлтгэлийн явц, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Ж.Ганболд/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

БЭЛТГЭЛ СУРГАЛТЫН ЗАРДЛЫН ТӨСӨВ

 

N2

Зардлын нэр

Бүтэц

Телөвлөсөн

/төг/

Хянасан

1.

Бэлтгэл,
сургалтын зардал

1 хоног х 35.000 төг х 16 хүн х
10 хоног

5 600.000

5.000.000

 

БҮГД:

 

5.600.000

5.000.000