Зуслангийн замуудыг цэвэрлэлээ

2017-01-06 11:57:01

Халтиргаа гулгаа үүссэн, зам тээврийн осол гарч болзошгүй зуслангийн замуудыг цэвэрлэлээ.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, жолоочийг хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Сүхбаатар дүүргийн Дэвшил” ОНӨААТҮГ - тай хамтран дүүргийн алслагдсан чиглэлийн Бэлх, Сэлх зуслангийн замуудын цасыг арилгасан байна.

Иймд зуслангийн замд зорчиж буй тээврийн хэрэгслийг анхаарах болгоомжтой явахыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.