Энэ "БЯМБА" гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2017-01-05 10:11:33

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу энэ сарын 7-нд буюу бямба гаригт бүх нийтээр ажиллах юм. Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүй юм байна.

Мөн НИТХ-ын тогтоолоор автомашины улсын дугаарын хязгаарлалтыг амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж байхаар журамласан байдаг.

Тэгвэл энэ бямба гарагийг ажлын өдөрт шилжүүлсэн ч автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй ажээ.