Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-03-22 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 32 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 445 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын төсвөөс 2012 онд санхүүжих нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/-т, хөрөнгё оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
03 дугаар сарын 22-ны өдрийн
204 дүгээр захирамжийн
нэгдүгээр хавсралт

УЛСЫН ТӨСВӨӨС 2012 ОНД САНХҮҮЖИХ НИЙСЛЭЛИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ЖАГСААЛТ

                                                                                                                                                      /сая төг/

 

Төсөл, арга хэмжээний нэр,
хүч чадал, байршил

Эхлэх,
дуусах
хугацаа

Төсөвт
өртөг

2012 онд санхүүжих

XXII.1.7

Төрөх эмнэлэг 150 ор /Улаанбаатар, Баянзүрх/

2010-

2012

9,044.4

7,544.4

XXII.1.89

Алслагдсан гэр хорооллын ахмад болон суурь өвчтэй хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан "Сэргээн засах клиник сувилал"-ын газар худалдан авах /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/

2012

40.0

40.0

 

ДҮН

 

9,084.4

7,584.4

 

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
03 дугаар сарын 22-ны өдрийн

204 дүгээр захирамжийн
хоёрдугаар хавсралт

ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:                                  Ц.Цогзолмаа                  Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд:                               Э.Ганхүү                          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
                                              Я.Баяртогтох                  
Эрүүл мэндийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
                                              Т.Хонгорзул                    
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн
                                              С.Алтантуяа                   Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер Сүрьеэтэй тэмцэх нэгдсэн холбооны тэргүүн /зөвшилцсөнөөр/
Нарийн  бичгийн
дарга:                                  Н.Хулан                            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн