Тэмцээн зохион байгуулах тухай

2012-03-22 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, “Биеийн тамир, спортын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

  1. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Биеийн тамир, спортын байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Лондон-2012 Зуны олимпийн XXX их наадам” сэдэвт спорт, урлагийн тоглолт болон ерөнхий боловсролын сургуулийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг”-ийн нийслэлийн шигшээ тэмцээнийг 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Буянт Ухаа дахь Спорт цогцолборт зохион байгуулсугай.
  2. Дээрх үйл ажиллагааг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  3. Дээрх үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 13.540.000 /арван гурван сая таван зуун дөчин мянга/ төгрөгийг төвлөрсөн төсвийн биеийн тамир, спортын үйл ажиллагааны зардлаас гаргахыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Ж.Ганболд/-т даалгасугай.
  4. Дээрх үйл ажиллагааг өргөн олныг хамруулан, зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Ажлын хэсэг /Ц.Цогзолмаа/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
03 дугаар сарын 22-ны өдрийн
203 дугаар захирамжийн хавсралт

ЕБС-ИЙН “СУРАГЧДЫН ЛИГ-ИЙН САГСАН БӨМБӨГИЙ
Н ШИГШЭЭ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

Дарга:

Орлогч

Гишүүд:

Ц.Цогзолмаа

Ж.Ганболд

М.Отгонбаяр

Д.Очирсүм

Нийслэлийн Засаг даргын Орлогч

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
Баянгол дүүргийн Засаг даргын орлогч

 

Р.Мөнхбат

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч

 

Р.Дагва

А.Ганхуяг

Сонгино-Хайрхан дүүргийн Засаг даргын орлогч

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч

 

М.Орхонбаяр

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч

 

Б.Ариунбаяр

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч

 

Д.Энхбаяр

Нийслэлийн Боловсролын газрын дарга

 

П.Наранцэцэг

Нийтийн Тээврийн газрын дарга

 

Т.Дашням

Ө.Энхтөр

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга

Нийслэлийн Цагдаагийн газрын дарга

 

Х.Энхжаргал

Замын Цагдаагийн газрын дарга

 

С.Туул

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга

 

Ц.Пүрэвхүү

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга






 

Нарийн бичиг

Д.Сайнбаяр

Л.Балхжав

Б.Чимгээ

А.Болдмаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга 
UBS телевизийн захирал

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн