Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2016-10-14 09:40:21

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 2009 оноос  Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр жил бүр тэмдэглэдэг болсон. Энэ жил НҮБ-ын Ерөнхий ассамбле “Live to Tell” буюу “Мэдлэгээ түгээцгээе” уриаг дэвшүүлээд байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 6 дүүргийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгууллаа. Тухайлбал: Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Улаанзагалмайн хороотой хамтран Хархорин захаар үйлчлүүлж байгаа иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгаа таниулга түгээсэн байна. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Жаргалант” уламжлалт, сэргээн засах сувилал дүүргийн Улаан загалмайн хороо хамтран  “Мишээл групп” ХХК-ийн байранд  гамшгаас урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион явууллаа.