Үүрэг даалгавар

2017-01-02 00:00:00
2017  ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
 
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2017 оны  А/01 дүгээр захирамжаар “2017 оныг Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарлах  тухай”  болгосонтой холбогдуулан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2017 онд Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жилийн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд 2017 оны 01 дүгээр 05-ны дотор саналаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс ирүүлэх. 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
2 2017 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэл ажлыг хангах, гэрээний хавсралт болох төлөвлөгөөг улирал, сар 7 хоногоор нарийвчлан гаргах, 2017 оны батлагдсан төсвийн  хүрээнд байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж Санхүү, төрийн сангийн хэлтэст  2017 оны 1 дүгээр сарын 15-ны дотор хянуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нутгийн захиргааны байгууллагууд/ 14
3 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2017 онд хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээгээр хэрэгжих ажлуудын задаргааг энэ долоо хоногтоо багтаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс ирүүлэх. 14
4 Хөрөнгө оруулалтаар 2016 онд баригдаж ашиглалтад орсон барилга байгууламж, обьектуудыг нийслэлийн өмчид бүртгэж авах, ашиглалт хамгаалтыг сайжруулж ажиллах, 2017 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөх ажлын бэлтгэл ажлыг  хангах. /Нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Газрын алба/ 14 Дэд бүтэц, гэр хорооллийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
5 Нийслэлийн хэмжээнд Төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах./Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ 14

 

6 Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2016 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлыг зохион байгуулах бэлтгэлийг хангах./Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ 14
7 Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд энэ долоо хоног багтаан хийсэн ажлын явцыг Нийслэлийн Удирдлагад танилцуулах. /Ажлын хэсгийн дарга, Хэрэгжүүлэгч агентлагууд/ 14
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


Холбоотой мэдээ