Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-03-05 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 46 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улаанбаатар хотын Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатарт даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
03 дугаар сарын 05-ны өдрийн
151 дүгээр захирамжийн
нэгдүгээр хавсралт

УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ӨРГӨТГӨЛ,
ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ

                                                                                                                                                     /сая төг/

 

Төсөл, арга хэмжээний нэр,
хүч чадал, байршил

Эхлэх, дуусах
хугацаа

Төсөвт
өртөг

2011 онд санхүүжих

XX.1.2.36

Авто замын шинэчлэл /Сонгинохайрхан дүүрэг, 2,3, 26-р хороо, Буяны зам/

2012-2013

1,600.0

1,200.0

XX.1.2.40

Бэлхийн 5 км авто замын шинэчлэл /Сүхбаатар дүүрэг/

2012-2013

3,000.0

2,250.0

XX.1.2.41

Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам

2012-2013

3,495.7

750.0

 

ДҮН

 

8,095.7

4,200.0

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
03 дугаар сарын 05-ны өдрийн
151 дүгээр захирамжийн
хоёрдугаар хавсралт

ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:                                      Б.Мөнхбаатар                           Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд:                                   Э.Ганхүү                                     Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
                                                 
Д.Од                                             Нийслэлийн Авто замын газрын дарга
                                                  Г.Сугарбат                                  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн
                                                  Т.Бямбаа                                   
Монголын Авто замчдын холбооны тэргүүн /зөвшилцсөнөөр/
                                                  Г.Баттогтох                                
Нийслэлийн Авто замын газрын орлогч дарга
Нарийн бичгийн
дарга:                                      Д.Төрбилэг                                  
Нийслэлийн Авто замын газрын хэлтсийн дарга