Үүрэг даалгавар

2016-12-19 00:00:00
2016  ОНЫ 12 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧИЙН ӨГ СӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
 
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн “Хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
дарга
2 Шинэ жилийн баярыг угтаж  гудамж талбайн хог, цэвэрлэгээний ажил болон дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулах, баярын  өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулах. /Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14 Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
3 Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу өвчин ихэсч байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх, эмнэлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14 Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч
4 Эрүүл мэндийн яамтай Азийн хөгжлийн банкы зээлийн хөрөнгө оруулалтаар баригдах 3 эмнэлэгийн асуудлын талаар уулзалт зохион байгуулах. /Эрүүл мэндийн газар/ 14
5 Баянгол дүүрэгт нийслэлийн Хүүхдийн эмнэлэг байгуулах тухай  асуудлыг дахин судалж шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулах. /Эрүүл мэндийн газар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын/ 14
6 Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2017 онд баригдах 150-200 ортой Хүүхдийн эмнэлэгийн газрын асуудлыг шийдвэрлэх. /Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Газрын алба/ 14 Дэд бүтэц, гэр хорооллийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
7 Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны 58 дугаар тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу шинэ жилийн баярыг байгууллагынхаа 2016 оны ажлыг дүгнэж, ажиллагсадаа урамшуулсан тайлангын хурал хэлбэрээр хөнгөн зохион байгуулах, албан хаагчдаас мөнгө хурамтлал үүсгэж шинэ жилийн баярын үйл ажиллагаа зохион байгуулахаас татгалзах. /Нийт байгууллагууд/ 14
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР