Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-03-05 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 32 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 445 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын төсвөөс 2012 онд санхүүжих нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын их засварын ажлын жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын  2012 оны
03 дугаар сарын 05-ны өдрийн
148 дугаар захирамжийн
нэгдүгээр хавсралт

УЛСЫН ТӨСВӨӨС 2012 ОНД САНХҮҮЖИХ НИЙСЛЭЛИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ИХ ЗАСВАРЫН
АЖЛЫН ЖАГСААЛТ

                                                                                                                                                /сая төг/

 

Төсөл, арга хэмжээний нэр,
хүч чадал, байршил

Эхлэх, дуусах
хугацаа

Төсөвт
өртөг

XXII.2.1.14

ЭМН-ийн барилгын төрөх тасаг амбулаторийн дотор засвар /УБ, БНД/

2012

150.0

XXII.2.1.15

ЭМН-ийн барилгын дотор сантехникийн хэсэгчилсэн засвар, эмийн сан, лабораторийн дотор засвар /УБ, БНД/

2012

75.0

XXII.2.1.16

Төвийн барилгын дулаанд холбох /УБ, БНД, БГХӨСТ/

2012

67.0

XXII.2.1.17

1-р амбулаторийн барилгын өргөтгөлийн үргэлжлэл, засвар, хэрэглээний халуун усны шугамын засвар /УБ, БЗД, ЭМН/

2012

95.0

XXII.2.1.18

Эмнэлгийн ажилчдын байрны их засвар /УБ, БЗД, 11-р хороо/

2012

15.0

XXII.2.1.19

ЭМН-ийн барилгын сантехник, барилга, цахилгааны засвар /УБ, СХД/

2012

150.0

ХХИ.2.1.20

1-р амбулаторийн барилгын сантехник, дулаан, цахилгааны засвар /УБ, СХД/

2012

90.0

ХХИ.2.1.21

3-р амбулаторийн барилгын халаалтын бойлер суурилуулах /УБ, СХД/

2012

80.0

ХХМ.2.1.22

Сантехник, дотор ариун цэврийн өрөөний засвар /УБ, СХД, Жаргалант тосгоны эмнэлэг/

2012

52.0

ХХИ.2.1.23

Жаргалант тосгоны 361-н гарамын салбар эмнэлгийн барилгын дотор засвар /УБ, СХД/

2012

16.3

ХХМ.2.1.24

ЭМН-ийн барилгын дээвэр, сантехник, цахилгаанд их засвар хийх, гадна талбайг засах /УБ, СБД/

2012

160.0

XXII.2.1.25

ЭМН-ийн Амбулатори №1-ийн Нисэх дэх хэсгийн барилгын дээвэр, цонх, гадна фасадын засвар /УБ, ХУД/

2012

21.0

ХХII.2.1.26

Нэгдсэн эмнэлгийн барилгын дээврийн болон тасгуудын хэсэгчилсэн их засвар /УБ, ХУД/

2012

125.6

 

 

 

ХХII.2.1.28

Поликлиник 1, 2-н барилгын дээврийн их засвар, гадна фасад, Поликлиник №2-н дулааны төв шугам солих /УБ, ЧД/

2012

110.0

ХХII.2.1.29

Барилгын дээвэр, лифт суурилуулах, цахилгааны ерөнхий щитийг иж бүрэн солих /УБ, ЧД/

2012

143.0

ХХII.2.1.30

Нэгдсэн эмнэлгийн гал тогооны барилга, сантехникийн засвар /УБ, ЧД, НЭ/

2012

45.0

ХХII.2.1.31

Амбулатори 2-н дотор дулаан түгээлтийн шугамын засвар /УБ, ЧД/

2012

25.0

ХХII.2.1.32

Цахилгааны щитнүүдийн их засвар, автомат сэлгэн засалт, АВР тавиулах /УБ, СБД, 2-р амаржих газар/

2012

70.0

ХХII.2.1.33

Барилга, цахилгаан, сантехникийн засвар /УБ, БЗД, 3-р амаржих газар/

2012

95.0

ХХII.2.1.34

Рентген, ариутгал, гал зуухны барилгын дотор засвар /УБ, НД, НЭ/

2012

120.1

ХХII.2.1.35

Захиргаа, гал тогооны барилгын дотор засвар /УБ, НД, ЭМН/

2012

102.5

ХХII.2.1.36

Түргэн тусламж, лаборатори, арьс өнгөний тасгийн дотор засвар /УБ, НД, ЭМН/

2012

107.2

ХХII.2.1.37

Яаралтай түргэн тусламжийн төвийн автобаазын дээвэр засвар /УБ, СБД/

2012

73.3

 

ДҮН

 

2,000.0

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
03 дугаар сарын 05-ны өдрийн
148 дугаар захирамжийн хавсралт

ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:                                Ц.Цогзолмаа                                 Нийслэлийн Засагдаргын орлогч

Гишүүд:                             Э.Ганхүү                                         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
                                            С.Туул                                             
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
                                            Я:Баяртогтох                                 
Эрүүл мэндийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
                                            Т.Хонгорзул                                   
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн
                                            Д.Оюунгэрэл                                 
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер
Нарийн бичгийн
дарга:                                 Н.Хулан                                          
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн