Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа салбаруудыг өөрчлөн байгуулах тухай

2012-03-05 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “в", Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа “Таван шар” салбарт “Баянхошуу-Ус” салбарын хариуцаж байгаа орон сууцны байр, дамжин хэрэглэгчийг, “Москва” салбарт “Таван шар" салбарын хариуцаж байгаа зарим байр, дамжин хэрэглэгчийг тус тус нэгтгэн 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс “Таван шар” салбар, “Москва” салбар болгон өөрчлөн зохион байгуулахыг Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /Д.Дашзэвэг/-т тус тус үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР