Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2012-03-01 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 46.4 дэх хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/33 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан Яаралтай тусламжийн төвийн парк шинэчлэлтийн ажлын гүйцэтэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Үндэсний түргэн тусламжийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Ягаанцэцэг нарыг гишүүнээр томилон ажиллуулсугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР