Үүрэг даалгавар

2016-12-05 00:00:00
2016  ОНЫ 12 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧИЙН ӨГ СӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
 
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэл, дүүргийн 2017 оны батлагдсан төсвийг ил тод болгон сурталчилах, төсвийн жилийг эхлүүлэх бэлтгэлийг хангах хүрээнд нийслэлийн хэмжээнд Худалдан авах ажиллагааны үзэсгэлэн зохион байгуулах, 2017 онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх ажлуудын графикийг  гаргаж, сар сард хийх ажлуудыг олон нийтэд мэдээлэх, зар хүргэх ажлуудыг зохион байгуулах./Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Захирагчийн ажлын алба, Авто замын хөгжлийн газар, Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газар/ 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
2 Нийслэлийн 2017 оны төсөв батлагдсантай холбогдуулан Дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2017 оны төсвөө  2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор  багтаан хэлэлцүүлэх./Дүүргийн ЗДТГазар/ 14
3 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх,  Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, 2017 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй уялдуулж ирэх онд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулах. 14
4 Шинэ жилийн болон баяр ёслол арга хэмжээг зохион байгуулахдаа төсвийн хөрөнгө зарцуулахгүй байх тухай  Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны 58 дугаар тэмдэглэлийн заалтыг хэрэгжүүлж ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд/ 14
5 Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтын нэгдсэн график гаргах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Онцгой байдлын газар/ 14 Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
6 Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, саналын шийдвэрлэлтэд хариу өгч байгаа  арга барил, хандлагад эерэг өөрчлөлт гаргах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах. /Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд/ 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
7 Санхүү, төрийн сангийн хэлтэст боловсруулж байгаа сайд нартай  байгуулах гэрээний төсөлд агентлагууд санал өгөх.  Нийслэлийн Засаг дарга Салбарын сайд нартай байгуулах гэрээний төсөлд хамтарч хийх ажлуудын хөрөнгө, санхүүг тодорхой тусгаж холбогдох яамдуудад хүргүүлэх. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд/   14
8 Баянгол дүүрэгт нийслэлийн Хүүхдийн эмнэлэг байгуулах тухай  шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулах. / Эрүүл мэндийн газар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын/ 14 Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч
9 Дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгийн менежментийн асуудлаар танилцуулага бэлтгэж нийслэлийн Засаг даргад танилцуулах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар/ 14
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР