Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-03-01 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2012 оны А/11 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Монгол үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний өрсөлдөх чадварыг төрийн бус байгууллагуудтай хамтран дээшлүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх /Сүхбаатар дүүрэг/ 56,0 /тавин зургаан/ сая төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдод даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
03 дугаар сарын 01-ны өдрийн
135 дугаар захирамжийн хавсралт

МОНГОЛ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДТАЙ
ХАМТРАН ДЭЭШЛҮҮЛЭХ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ
АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:                                Д.Ганболд                         Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд:                             Д.Бямбасайхан                Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
                                            Д.Цоож                              
Монгол Улсын Их Хурлын гишүүний туслах /зөвшилцсөнөөр/
                                            Ж.Хэрлэн                           Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн:

Нарийн бичгийн
дарга:                                Т.Цэрэндэжид                   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн