Хөрөнгө оруулалтын ажлыг зохион п байгуулах тухай

2012-02-29 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 32 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А-03, А-51 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг нийслэлийн Засаг даргын 2011 оны 815 дугаар захирамжаар батлагдсан үнэлгээний хороогоор шалгаруулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдод даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 2-ны өдрийн

129 дүгээр захирамжийн хавсралт

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012 ОНД САНХҮҮЖИХ
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ,

АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

                                                                                                                                                           /сая төг/

 

Төсөл, арга хэмжээний нэр,
хүч чадал, байршил

Эхлэх, дуусах
хугацаа

Төсөвт
өртөг

2012 онд санхүүжих

1

2

3

4

5

1

Бага дунд чадлын уурын зуухнуудад техникийн шинэчлэлт хийх, Баянзүрх дүүргийн 8-р хорооны УС-15 орон сууцны барилгууд, Турк сургууль, Дотоод хэргийн их сургууль, Ботаникийн эцсийн буудал орчмын нийт 60 гаруй нам даралтын уурын зуухыг зогсоож төвийн дулаанд холбох

2012

3,500.0

3,500.0

2

Дэнжийн мянгын 139 жижиг уурын зуухыг татан буулгаж төвлөрсөн дулаанд холбох

2012

2,000.0

2,000.0

3

Бага дунд чадлын ус халаалтын зуухнуудын техникийн шинэчлэл

2012

1,125.0

1,125.0

 

ДҮН

 

6,625.0

6,625.0