Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-02-29 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 32 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А-03 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нйислэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдод даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 29-ны өдрийн
128 дугаар захирамжийн
нэгдүгээр хавсралт

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012 ОНД САНХҮҮЖИХ
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ,

АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

                                                                /сая төг/

 

Төсөл, арга хэмжээний нэр,
хүч чадал, байршил

Эхлэх, дуусах
хугацаа

Төсөвт
өртөг

2012 онд санхүүжих

1

60-80 м2 хүртэлх талбай халаах усан халаалттай сайжруулсан зуухыг худалдан авч нийлүүлэх

2012

11,137.0

11,137.0

2

50 м2 хүртэлх талбай халаах ердийн сайжруулсан зуухыг худалдан авч нийлүүлэх

2012

2,400.0

2,400.0

3

Утаагүй зуух хөтөлбөр, иргэдэд утаагүй зуухыг үнэ төлбөргүй олгох /Чингэлтэй дүүрэг, 7-19-р хороо/

2012

410.0

410.0

4

Хийн түлшний үйлдвэр болон нүүрсний гүн боловсруулалтын үйлдвэрийг дэмжих

2012

3,750.0

3,750.0

 

ДҮН

 

17,697.0

17,697.0

 

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 29-ны өдрийн
128 дугаар захирамжийн
хоёрдугаар хавсралт

ГҮЙЦЭТГЭГЧИЙГСОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Үнэлгээний
хорооны дарга:                   Д.Ганболд                            Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд:                                 Р.Мягмар                              Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга /зөвшилцсөнөөр/
                                                Б.Ган-Очир                          Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газрын дарга
                                                Б.Бат-Эрдэнэ                      Цэвэр агаар сангийн мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
                                                Ч.Ган-Очир                          Захирагчийн ажпын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн
                                                Н.Хулан                                 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
                                                Н.Итгэл                                  Нийслэлийн  Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
                                                С.Батхуяг                              Үндэсний эрчим аж үйлдвэрийн хөгжпийн нийгэмлэгийн ерөнхийлөгч /зөвшилцсөнөөр/

Нарийн бичгийн
 дарга:                                   Ч.Батсайхан                        
Нийслэлийн Агаарын чанарын албаны дэд дарга