Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2016-11-24 00:00:00

Энэ сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг "Улс тунхагласны баярын өдөр" болгон тэмдэглэн бүх нийтээр амрахаар шийдвэрлэсэн. Гэвч энэ жилийн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр амралтын өдөр буюу Бямба гариг таарч байгаа учир амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлж 11-р сарын 25-ны баасан гаригт амрахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан энэ сарын 25-нд буюу маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

У.УРАНЦЭЦЭГ